Хот энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлалаа.
Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлажээ.
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хотын даргын захирамжаар баталсан байна.
Мөн төлөвлөгөөнд иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусгаж танилцуулахыг Ажлын хэсэгт даалгажээ.