Нийслэлийн 63 дугаар сургууль 40 жилийн ойгоо тэмдэглэнэ

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2015-10-15 13:32:50

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ууган сургуулиудын нэг 63 дугаар дунд сургуулийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан сургуулийн захиргаа, багш нарын төлөөлөл тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болдтой уулзаж санал бодлоо солилцов.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг ерөнхий боловсролын тусгай дунд 4 сургууль байдгийн нэг нь энэ сургууль билээ. Нийслэлийн 63 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэбаатар, технологийн багш Б.Алтанцэцэгийн хамт өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болдод сургуулийнхаа 40 жилийн ойн баярын урилгаа гардуулахын зэрэгцээ цаашид сургуулийн хөгжил, дэвшлийн хүрээнд хийх ажлууд болон цаашдын зорилтоо танилцуулж, харилцан ярилцсан байна.

УИХ-ын гишүүн Л.Болд, сургуулийнхаа ойн баярыг сэтгэл догдлон хүлээж суугаа 63 дугаар сургуулийн багш, сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн гарын бэлэг, дурсгалын зүйл хадгалуулав.

Д.Өлзий       

Холбоотой мэдээ