Увс аймгийн мал сүрэг 54 мянга гаруйгаар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-28 16:10:02

   Увс аймгийн 2016 оны жил эцсийн мал тооллогын урьдчилсан дүн мэдээ гарч, аймгийн Статистикийн хэлтсээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.

Увс аймаг энэ онд 2 сая 783 мянга, 530 толгой мал тоолуулж, урд оноос 54 мянга 424 толгойгоор буюу 0,2 хувиар малаа өсгөсөн байна. Аймгийн мал сүрэг таван төрөлдөө өссөн бөгөөд 21908 тэмээ, 105586 адуу, 160966 үхэр, 1376380 хонь, 1118690 ямаа тоолуулсан байна. Хамгийн олон малыг Тэс сум тоолуулсан бөгөөд адуу, үхэр, хониныхоо тоогоор аймагтаа тэргүүлжээ. Харин Завхан сум тэмээ, Наранбулаг сум ямааныхаа тоогоор тэргүүлсэн байна. Тэрчлэн хамгийн цөөн малыг Баруунтуруун сум тоолуулсан бөгөөд Хяргас сум 52 тэмээ, Давст сум 1310 адуу, Завхан сум 1253 үхэр, Баруунтуруун сум 22573 хонь, 25035 ямаа тоолуулсан нь бусад сумдаас хамгийн цөөн байна.

“Мал тооллого дууссаны дараагаар хяналтын тооллогыг 10 суманд явуулсан бөгөөд энэхүү тооллого нь чанаргүй, хөрөнгө зарсан, үргүй тооллого болсон. Цаашдаа хяналтын тооллогыг бүх сумдад хийдэг болмоор байна” хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Тунгалаг хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ