К.Энтони хорт хавдраар өвчилсөн хүүгийн ар гэрт автомашин бэлэглэжээ

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-12-27 10:30:53

МОСКВА./TASS/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн “Нью-Йорк” багийн довтлогч Кармело Энтони хорт хавдраар өвчилсөн нэгэн хүүгийн ар гэрийнхэнд автомашин бэлэглэсэн тухай спортын ESPN суваг мэдээлжээ.

“Бостон” багтай хийх тоглолтын өмнө Энтони өөрийн байгуулсан буяны сангаар  дамжуулан 17 настай Жаррелл Лар-ын гэр бүлийнхэнд автомашин бэлэглэсэн байна.

“Бид энэ гэр бүлийнхэнд автомашин бэлэглэх үед тэд хэрхэн догдлохыг харсан. Жаррелл уйлах гэж байснаа биеэ барьсан” гэж Энтони ярьжээ.

Жаррелл Лар маш ховор төрлийн хорт хавдар болох Лангергансын эсийн гистиоцитоз гэдэг өвчнөөр шаналж байгаа юм. Ийм өвчнөөр голдуу хүүхдүүд өвчилдөг байна. Жаррелл 18 сарын химийн эмчилгээ хийлгэсэн ба өвчин одоо ремиссийн үедээ оржээ.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ