Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-26 23:40:55

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 96 дугаар тогтоолыг  хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой богино хугацааны сургалтыг өнгөрсөн сарын 03-18-ны өдрүүүдэд явуулсан юм.

Уг сургалтад хамрагдсан аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд болон төрийн албан хаагчид нийт 30 сэдвийн хүрээнд 80 цагийн сургалтад суусан оролцогчдод даваа гарагт сертификат гардуулав. Тус аймагт 1872 албан хаагчид байдгаас энэ удаагийн сургалтад 71 удирдах албан тушаалтан, 123 төрийн албан хаагч хамрагджээ.

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт нь үндсэн гурван  чиглэлээр явагдаж тэдний ур чадварыг дээшлүүлж хувь хүний хөгжил манлайллыг хэрхэн өргөжүүлэх, ажилдаа хандах хандлагыг нь яаж өөрчлөх вэ гэдэгт илүү анхаарсан сургалт боллоо гэж аймгийн Хяналт, Шилжилгээ үнэгээний газрын мэргэжилтэн Д.Жаргалсайхан онцлов.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ