Үйл ажиллагааг нь зогсоох шаардлагыг биелүүлсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-20 23:18:49

Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг компьютер тоглоомын 2 газрын үйл ажиллагаа явуулах эрхийг Цагдаагийн газраас хаасан боловч үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Булган аймгийн хэмжээнд нийт 8 компьютер тоглоомын газар байдаг бөгөөд 5 нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дээрх ажиллах эрхийг нь хаасан тоглоомын газрууд нь удаа дараа цаг хэтрүүлэн ажилласан, 6 настай хүүхэд тоглуулж байсан зэрэг зөрчил гаргасан учраас ажиллуулахыг хориглосон мэдэгдэл Засаг даргад явуулсан. Гэвч тэд үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж арга хэмжээ аваад байхад шийдвэр биелэлт хаана очиж гацаад байгаа нь тодорхой бус байгаа тул шийдэгдэх хүртэл бид арга хэмжээ авсаар байх болно гэсэн мэдээллийг Цагдаагийн газрын холбогдох албаны мэргэжилтэн өглөө.

                                                                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ