"Оюуны хурд" хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 21:29:46

Өмнөговь аймгийн хэмжээнд "Оюуны хурд" хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр болсон байна.

Тус аймагт математикийн хичээлийн чанарыг сайжруулах, математикийн багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг хөтөлбөрийг шинэ он гарангуут хэрэгжүүлж эхлэх юм.

"Математикийн хичээл нь бүх мэргэжлийн суурь болдог учраас аймгийнхаа ирээдүй хойч үеэ өндөр мэдлэг боловсролтой болгоход математикийн хичээлийг заавал онцгойлж харах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Мөн манай аймаг математикийн хичээлдээ улсын дунджаас доогуур орж байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр тус хичээлд улсын дунджаас дээгүүр гарах зорилт тавьж байгаа" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Мөнгөнтуул ярилаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зөвлөх багш нарыг ажиллуулах, бусад аймаг хотуудаас чадварлаг багш нарыг урьж ирүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Ирэх дөрвөн жилд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 200 сая төгрөгийг төсөвлөжээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ