ОХУ-ын элчин сайдын амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-12-20 09:31:51

Даваа гарагийн орой

Анкара хотод болсон “Калининградаас Камчатк хүртэлх Орос орон аялагчийн нүдээр” гэдэг нэртэй үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэлж байсан Туркэд суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Карлов руу үл мэдэгдэх этгээд буудсан байна.

Элчин сайд А.Карлов шархаа даалгүй нас баржээ.

00:25:42 /Москвагийн цагаар/

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй утсаар ярьж, Туркэд Оросын Элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

00:29:54

Элчин сайд Карловын амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор ОХУ болон Туркийн Ерөнхийлөгч нар утсаар ярив. Мөн хоёр орны Гадаад хэргийн сайд нар утсаар ярьсан байна.   

00:29:57

Сирийн асуудлаарх гурван талт хэлэлцээний өмнө Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтай уулзана гэж Туркийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв  

00:40:24

Орос улсад суугаа Туркийн дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн хамгаалалтад авав.

00:48:31

Орос болон Туркийн тал элчин сайдын амийг хөнөөсөн хэргийг хамтран мөрдөн шалгах төлөвлөгөөг боловсруулж байгаа тухай Туркийн ГХЯ мэдээллээ.

00:52:51

Анкара хотод элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн нь ОХУ-Туркийн харилцаанд хохирол учруулахгүй гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдлээ.

00:57:16

Туркийн телевизийн NTV сувгийн мэдээлснээр, Оросын элчин сайдын амийг хөнөөсөн хэрэгт холбоотой байж магадгүй 5 хүнийг баривчилжээ

01:00:46

“ОХУ-ын элчин сайдын амийг хөнөөсөн нь Сирийн асуудлыг зохицуулах үйл явцыг тасалдуулахад чиглэсэн алхам мөн. Гэвч Орос болон Туркийн ийм явдлыг гаргуулахгүй” гэж Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглу мэдэгдлээ.

01:15:45

ОХУ болон Туркийн ГХ-ийн сайд нар Орос-Турк-Иран гэсэн форматаар Сирийн асуудлаар хэлэлцээ хийхийн өмнө хоёр талын уулзалт хийхээр тохиролцжээ. “Бид 11 цагт хоёр талын уулзалт хийнэ, дараа нь гурван талын уулзалт хийнэ” гэж Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглу мэдэгдэв

01:22:43

NTV сувгийн мэдээлснээр, Туркийн хууль сахиулагчид элчин сайдыг хөнөөсөн этгээдийн эцэг болон өөр гурван хүнийг баривчилсан байна. Тэднийг Айдын мужийн Соке хотоос Анкарад авчран байцаах юм.

01:54:05

Украины Гадаад хэргийн яам Оросын элчин сайдын амийг хөнөөсөн явдлыг зэмлэн буруушаасан боловч твиттер сүлжээнд байрлуулсан мэдэгдэлдээ түүний нэрийг мэдэгдэлдээ дурдаагүй байна.

01:59:07

“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “дипломат төлөөлөгч рүү халдсан үйлдлийг лалын хэт даврагч террорист этгээд хийсэн” гэж мэдэгдсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.  

02:04:57

ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийж “Туркэд суугаа ОХУ-ын элчин сайдын амийг хөнөөсөн явдал нь манай орны хувьд хүнд гарз хохирол, цочрол боллоо. Бид бүхний хувьд энэ бол цочрол, энэ бол бид бүхэн рүү буудсан явдал” гэлээ.

03:07:41

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Саманта Пауэр ОХУ-ын элчин сайд амиа алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон А.Гутерриш, Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура, НҮБ-д суугаа Туркийн Байнгын төлөөлөгч Феридун Синирлиоглу нар НҮБ-д суугаа Оросын Байнгын төлөөлөгч Виталий Чуркинтай утсаар ярьж эмгэнэл илэрхийллээ.

03:13:34 

Элчин сайд амиа алдсанд эмгэнэл илэрхийлэхээр олон хүн ОХУ-ын Гадаад хэргийн яамны төв байрны гадаа цугларч, гол хаалганы өмнө цэцэг тавьсаар байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ