Уламжлалт анагаах ухааны нэгдсэн төв байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт уламжлалт анагаах ухааны 21 их эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасаг, хувийн хэвшлийн хэвтүүлэн эмчлэх 2, амбулаторийн тусламж үзүүлэх 1 эмнэлэг ажиллаж байгаа боловч иргэдийн эрэлт нэмэгдэж аймгийн нийт үзлэгийн 2.6 хувийг уламжлалт анагаах ухааны үзлэг эзэлж байгаа учраас ирэх оноос уламжлалт анагаах ухааны нэгдсэн төв байгуулахаар төлөвлөж байна.
Энэ онд нийт 7242 иргэнд уламжлалт анагаах ухааны үзлэг хийснээс амбулаторид 5126 буюу 69 хувь нь үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үзлэгийн тоо 7,3 хувиар нэмэгджээ. Цаашид иргэдийн дунд уламжлалт анагаах ухааны эрэлт хэрэгцээ их байгаа учраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийг нэгтгэн уламжлалт анагаах ухааны үйлчилгээг чанартай нэг дороос хүргэхийг зорьж байна.
Б.Гантуяа