2030 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг баталлаа

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 15:50:07

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Соёмбо танхимд Хөвсгөл хөгжил форум болж Хөвсгөл аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг баталлаа.

Форумаас гарсан баримт бичгийг томилогдсон ажлын хэсэг дахин хянаж гарсан санал санаачлагыг тусган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулж батлуулснаар хүчин төгөлдөр болох аж. Энэ үеэр Хөвсгөл аймгийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар оролцогчид онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт  хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 21 аймаг дотроо сүүлийн байр эзлэх болсон шалтгааныг засах талаар оролцогчид олон талаас нь санал бодлоо хэлж байв.

Мөн аялал жуулчлалыг хэрхэн үр дүнтэйгээр хөгжүүлэх, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж хөгжих боломжтойг хөгжлийн хөтөлбөртөө тусгасан ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ