Баян-Өлгийн зарим сум түргэн тусламжийн машинтай боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 15:11:48

Кувейт улсын Засгийн газраас Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн түргэн тусламжийн машинуудыг гардуулж өглөө.

Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, эрхэмсэг ноён Халид Яатим Алфадли Монгол улсын хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 81,800 орчим ам долларын өртөг машинуудыг хандивлалаа.  

Тус хөрөнгө оруулалтаар ирсэн машинуудыг Булган, Улаанхус сумдын эрүүл мэндийн төвүүд болон Дэлүүн сумын сум дундын эмнэлэгт олголоо гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ