Билл Инглиш Шинэ Зеландын Ерөнхий сайдаар сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-12-12 09:21:32

ВЕЛЛИНГТОН./ВВС/. Шинэ Зеландын эрх баригч Үндэсний нам Билл Инглишийг Ерөнхий сайдаар томиллоо.

Өнгөрсөн долоо хоногт Жон Ки албан тушаалаасаа огцорсон билээ. Олон нийтийг орон сууцжуулах яамны сайд Паула Беннеттийг Ерөнхий сайдын орлогчоор томилсон байна.

Үндэсний намын гишүүдийн хурлын дараа томилгоог баталгаажуулжээ.

Өмнө нь Сангийн сайд, шадар сайдын албыг хашиж байсан Билл Инглиш өнөөдөр Засгийн газрын ордонд тангараг өргөнө. Түүнийг Ерөнхий сайдаар томилсны дараа тэрбээр мэдэгдэл хийхдээ, парламентын гишүүдийн хүчирхэг багийг тэргүүлэн зална гэдгээ дурдаад, Паула Беннеттийг ухаалаг, чадвартай, эрч хүчтэй хүн гэж тодорхойлсон байна.

Харин Үндэсний намын ерөнхийлөгч Питер Гудфеллоу хэлэхдээ, Билл Инглиш, Паула Беннетт нар шинэлэг сэтгэлгээтэй, туршлагатай сайн удирдагчид байх болно гэсэн байна. "Тэдний удирдлага дор Шинэ Зеландын Засгийн газар айл өрхүүд болон бизнес эрхлэгчдэд анхаарал хандуулан ажиллаж, үр өгөөжтэй байх болно" гэж тэрбээр мэдэгдэв.

Билл Инглиш 1990 онд парламентын гишүүнээр сонгогдсон ба боловсрол, эрүүл мэнд, сангийн зэрэг сайдын албыг хашиж байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ