Нийслэлийн прокурор 1300 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-14 11:41:59

Нийслэлийн прокурорын газар АТГ, ТЕГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газар зэрэгт шалгагдаж байгаа хэргүүдийг дагнан хянаж, ажиллаж байна. 

Голчлон хүн худалдаалах, барьцаалах, хулгайлах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй эм бодистой холбоотой хэргүүдэд илүү хяналт тавин ажилладаг. Мөн орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагч, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт холбогдох эрүүгийн хэргүүд, хууль бус ашигт малтмал, Монгол Улсын иргэний гадаадад үйлдсэн хэрэг болоод гадаад иргэдийн Монголд үйлдсэн хэргүүдийг бас хянадаг гэхээр ачаалал ихтэй. Нийслэлийн прокурорын газар өнгөрсөн хугацаанд 1300 орчим эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Үүний 70 орчим хувийг нь эцэслэн шийдвэрлэжээ. Одоогоор 120 хэргийг дахин нягтлан шалгаж байна. Үүний 80 орчим хувь өршөөлд хамрахгүй хэргүүд байгаа аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ