Дархан сумын татварын орлогын биелэлт 65,2 хувьтай байна

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 11:40:47

Дархан-Уул аймгийн Дархан сум нь хүн амын төвлөрөл их, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес өргөн явагддаг гэдгээрээ татварын бааз суурь болдог тус сумын татварын орлого энэ онд найман нэр төрлөөр 1 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэхээс 750 гаруй сая төгрөгийг нь төвлөрүүлжээ.

Харин оны эцэс хүртэл үлдсэн татварыг төвлөрүүлж татвар хураалтыг эрчимжүүлэхээр Дархан сумын ЗДТГ, аймгийн Татварын хэлтэстэй хамтарч ажилладаг. Аймгийн Татварын хэлтэст Дархан сумын татвар хураалтыг хариуцсан орон тооны болон орон тооны бус нийт 10 байцаагч ажиллаж төсвийн орлого бүрдүүлэх ажлыг хийж байна. Дархан сумын орлого хариуцсан байцаагчдыг өмнө нь зөвхөн өөрт нь ногдсон төлөвлөгөө, хариуцсан багт нь ажиллуулж байсан бол өнгөрсөн наймдугаар сарын нэгнээс эхлэж байцаагчдаа шинэ Дархан, хуучин Дархан гэсэн хоёр багт хувиарлаж ажилуулсан нь үр дүнгээ өгч тус сумын есдүгээр сарын татвар хураалтын төлөвлөгөө 65.2 хувийн биелэлттэй гарчээ. Цаашид дээрх ажлыг үргэлжлүүлж сумын ЗДТГ-аас авсан судлагааг ашиглаж орон сууц түрээслэгч иргэд сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдтэй хувь хүний орлогын албан татвар, бууны шинэчилсэн бүртгэлийн тооцоо хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөсөн тухай мэдээллийг Татварын хэлтсээс өглөө.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ