Ц.Зоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-12-05 16:43:12

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэвэгмидийн Зоригийг томилсон байна.

Түүнийг томилсон тухай Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд өнөөдөр болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зарлигийг уншиж танилцуулав.

Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зориг өөрийг нь дэмжиж, Ерөнхий шүүгчид дахин нэр дэвшүүлсэн Улсын Дээд шүүхийн шүүгчдэд талархаж буйгаа илэрхийлээд хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.   

Б.Туул

Холбоотой мэдээ