Гэмт хэрэг зөрчилгүй албан байгууллага,аж ахуйн нэгж,хамт олныг шалгаруулна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:31:44

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ирэх оноос өмнө гэмт хэрэг зөрчилгүй албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олныг шалгаруулна.

Болзолт уралдаанд тэргүүн байр эзэлвэл өргөмжлөл 300 мянган төгрөг, удаах байр 250 мянга, гуравдугаар байр 200 мянган төгрөгийн шагналтай. Уралдаанд оролцох аж ахуйн нэгж байгууллага гэмт хэрэгт холбогдоогүй, зөрчил бууруулсан, “Архидан согтуурахтай тэмцэх”, “Тамхины хяналт”, “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” хуулиудыг сурталчилж, олон нийтэд мэдээлэх, хүүхэд,залуучууд,иргэдийн  хүмүүжил, ёс суртахууны асуудалд ухуулга сурталчилгаа хийх гэх мэт  үүрэг хүлээнэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба уралдааны тайланг  2015 оны 11 сарын 15-ны өдөр хүлээж аваад, улмаар 12 сарын 15-нд  шалгаж, дүнг танилцуулах юм.  

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ