Малжуулах төсөлд 48 залуу гэр бүл хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:20:53

2015 онд Булган, Эрдэнэбулган, Чулуут, Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Цэнхэр, Хотонт сумын хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлөөр баталсныг үндэслэн аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 199,95 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж 48 өрхийг малжуулжээ.

Ингэхдээ сум бүрээс туслах малчдын судалгааг авч, шаардлага хангасныг нь төсөлд хамруулж тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа, унагатай гүү, төлөг олгожээ. Зөвхөн Өндөр-Улаан суманд 5 өрхөд 20,9 сая төгрөгийн хургатай хонь 89, шигтэй ямаа 20, тугалтай үнээ 13-ыг авч өгчээ. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө эдгээр өрх хонин толгойд шилжүүлснээр 3613 малтай байсан бол өдгөө 5093 малтай боллоо.

                          Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ