Угсаа залгамжлах хунтайжийг Таиландын хаанаар өргөмжлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-30 11:18:12

БАНГКОК. /TASS/. Таиландын парламент угсаа залгамжлах хунтайж Маха Вачиралонгкорныг шинэ хаанаараа өргөмжиллөө.

Түүний эцэг болох 70 жил хаан ширээнд суусан Пумипон Адульядет 10 дугаар сарын 13-нд 88 насандаа таалал төгссөн юм.

Таиландын парламент мягмар гарагт тусгай хуралдаан хийх үеэрээ хааны цорын ганц хүү болох хунтайж Вачиралонгкорныг хаанаар өргөмжлөх тухай тогтоолын төслийг баталжээ.

Тус улсын Ерөнхий сайдын орлогч Правит Вонгсуван хэлэхдээ “гадаадад амьдарч байгаа угсаа залгамжлах хунтайж ойрын хугацаанд эх орондоо буцаж ирнэ хэмээн найдаж байна” гэжээ. Эх орондоо буцаж ирснийх нь дараа тус улсын Засгийн газар Вачиралонгкорноос хаан ширээнд суухыг албан ёсоор хүсэх аж.

Хаан Пумипон Адульядетыг чандарласны дараа буюу ирэх оны 10 дугаар сард Вачиралонгкорныг хаан ширээнд залах ёслол болно.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ