Алеппо хотын томоохон дүүргийг босогчдоос чөлөөлжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-11-27 12:56:31

ДАМАСК. /ВВС/. Сирийн Засгийн газрын хүчин Алеппо хотын зүүн нутгийн хамгийн том дүүргийг босогчдоос чөлөөлжээ.

Алеппо хотын зүүн хойд нутгийн Масакен Ханано дүүргийг босогчдоос чөлөөлснөөр Сирийн армид давуу талтай болно гэж шинжээчид үзэж байна.

Сирийн Засгийн газрын хүчин энэ сарын 15-нд Алеппо хотын зүүн нутгийг босогчдоос чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлсэн билээ. Энэ ажиллагааны улмаас 212 энгийн иргэн амиа алдсан байна гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийг ажиглах байгууллага мэдэгдлээ.

Хохирогчдын 27 нь хүүхэд байсан бөгөөд эрүүл мэнд болон хоол хүнсний хангамж хомс байгааг мэдэгдэлд мөн дурдав.

Сирийн Засгийн газрын хүчин Алеппо хотыг босогчдоос бүрэн чөлөөлбөл тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадын хувьд томоохонд ялалт болох юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ