"Сэтгэлийн үр" нэвтрүүлэг сонсогчдын хүрээ тэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-22 22:36:57

Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг "Гэр бүлийн радио-104,5" фм радио нь "Сэтгэлийн үр" нэвтрүүлгийг уламжлал болгон хийж эхлээд байна. Аймгийн Цагдаагийн газар, Сум дундын шүүх, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Гэрэлт ирээдүй" төрийн бус байгууллага  хамтран 7 хоногийн хоёр дахь өдөр бүр нэвтрүүлж байна.

Тэд  "Гэр бүлийн үнэ цэнэ", "Гэр бүлд эхнэр нөхрийн хүлээх үүрэг", "Гэр бүлийн хүчирхийллийн мөн чанар" сэдвүүдээр ярилцаж, нийгэмд тулгараад байгаа бодит байдлыг илэн далангүй дэлгэж ярилцаад, ийм асуудал гарах болсон шалтаг шалтгааныг тодорхойлж, хүндрэлээс гарах арга замыг хуулийн хүрээнд зөвлөж байна. Нэвтрүүлэг хийгдэж эхэлснээсээ хойш олон сонсогчдын дуртай нэвтрүүлэг болоод байгаа төдийгүй тус радиогийн хаягаар хаягласан захидал, цахим захидлууд ч маш их ирдэг болжээ. Нэвтрүүлгийг уламжлал болгон нэвтрүүлсээр байна.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ