А.Меркель улиран сонгогдох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-21 09:05:23

БЕРЛИН. /Anadolu/. Ангела Меркель дөрөв дэх удаагаа Германы Канцлераар сонгогдохын тулд ирэх оны сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ.

Тэрбээр Христосын Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны дараа ням гарагт Берлин хотод хэвлэлийн бага хурал хийх үеэр хэлэхдээ “би улиран сонгогдохын тулд 2017 оны сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн” гэжээ.

Тэрбээр хэлэхдээ “ирэх оны сонгууль хоёр Герман нэгдсэнээс хойших хамгийн хүнд хэцүү сонгууль болж магадгүй” гээд, дүрвэгчдэд хандсан нээлттэй бодлогыг нь олон нийт шүүмжлэх нь улам ихэсч байгааг дурджээ.

Европ болон Германд барууны төвч үзэлтнүүдийн популист хөдөлгөөнийг дэмжих нь нэмэгдэж байгаад түгшиж байгаагаа тэрбээр илэрхийлээд “би эрх чөлөө болон ардчиллын үнэ цэнийг цаашид ч хамгаалах болно” гэж онцлон тэмдэглэсэн байна.

А.Меркелийн Христосын Ардчилсан намынхан сүүлд болсон мужийн сонгуулиудад ялагдал хүлээж, харин хэт барууны төвч үзэлт Германы сонголт нам дүрвэгчдийн эсрэг суртал ухуулгыг өргөн хүрээнд явуулснаараа урьд урьдынхаас илүү олон суудал авсан юм.

Герман улс өнгөрсөн онд 890 мянган дүрвэгч хүлээж авсан нь тус улсын хувьд түүхэн дээд тоо боллоо. Тус улсад очсон дүрвэгчдийн ихэнх нь Сири, Ирак болон Афганистаны иргэд ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ