Завханы шинэ төлөөлөгчид сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-19 14:30:23

Завхан аймгийн 24 сумыг дөрвөн бүсэд хуваан нэг ангид 35-45 төлөөлөгч нийт 115 төлөөлөгч Улиастайд номын дуу сонсч байна.

Завхан аймагт сумын ИТХ-д 442 төлөөлөгч сонгогдсон бөгөөд үүний 60 гаруй хувь нь шинээр ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид юм. Эдгээр төлөөлөгчдийг чадавхижуулахаар аймгийн ИТХ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тав хоногийн сургалтыг хийж байна. Сургалтаар нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдаан явуулах дэг, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Байгаль орчин газрын харилцаанд ИТХ-аас анхаарвал зохих асуудлуудаар хичээл зааж байгаа аж.

Мөн сургалтаар төлөөлөгчид Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаарх Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй асуудлаар хууль эрхийн болон арга зүйн мэдлэг, мэдээлэлийг авч байна. Сургалтыг үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, Б.Аюурзана, нар явуулж байна. Сургалт энэ сарын 22-ны өдөр дуусна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ