Салхи шуурганы үеэр малаа бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-17 20:41:08

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангай, аймгийн зүүн, Булган, Сүхбаатар аймгийн өмнөд, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн нутгаар цас орж, шуурахыг иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Хэрэв төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол ОБЕГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авах боломжтой юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ