Дэд хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТАГТ | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:35:24

Жендэрийн үндэсний хороо болон холбогдох төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг Баянхонгор аймагт ажиллажээ. Ажлын хэсгийнхэн Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавин ажилласан байна.

Тус ажлын хүрээнд Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтнууд болон Жендэрийн салбар хорооны гишүүдтэй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх дэд хөтөлбөр” боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусгах асуудлаар тус тус уулзалт хийжээ. Энэхүү ажлын үр дүнд Баянхонгор аймгийн Засаг дарга нарын захирамжаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Хөтөлбөрийг энэ оны 11 дүгээр сарын 25-ны дотор боловсруулан Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ