Цэц маргааш их суудлаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-11-15 17:13:44

 

Үндсэн хуулийн цэц маргааш их суудлаар хуралдана.

Үндсэн хуулийн цэц өнгөрөгч 9 дүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн хэмээн үзэж дүгнэлт гаргасан.

Цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 10 дугаар сарын 6-нд 50 дугаар тогтоол гаргасан байна. Иймд уг маргааныг маргааш эцэслэн шийдвэрлэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ