Гэмт хэргийн гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-15 12:49:10

Он гарсаар Увс аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2691 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад 22 хувиар буурчээ.

Тэр дундаа 267 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55 гэмт хэргээр буурсан байна. Харин орон байрны хулгайн гэмт хэрэг өссөн аж. Аймгийн цагдаагийн газраас орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран долоо хоног бүрийн гэмт хэрэг зөрчлийн мэдээ мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсаар ирсэн байна. Энэ хирээр ард иргэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх мэдлэгтэй болжээ.

“Оны эхний 10 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашид долоо хоног бүрийн 1 дэх өдөр орон нутгийн телевизээр аймгийн хэмжээд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг хүргэж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ү.Баасанжав мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ