Онцгойд 136 удаагийн аюулт үзэгдлийн дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:01:28

 Увс аймгийн Онцгой байдлын хэлтэс 2015 он гарсаар аймгийн хэмжээнд 136 удаагийн аюулт үзэгдэл ослын дуудлага хүлээж авсан байна.

Эдгээр дуудлагын ихэнхийг обектийн гал түймэр, ой хээрийн түймэр эзлэж байгаа аж. Гал түймэр гарсан шалтгааны 80-90 хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болсон бөгөөд нийтдээ 562 сая төгрөгийн хохирол ард иргэдэд учирсан байна. Онцгойгийнхон 750 гаруй сая төгрөгийн эд зүйлсийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Ой хээрийн түймэр 11 суманд давхардсан тоогоор 32 удаа гарсан байна. Нийтдээ 2350 гаруй га талбай шатаж байгаль экологид 648 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ түймрийг аймаг, сумаас явж унтраахад 28 сая төгрөгийн зардал гаргажээ.

   Аймгийн Онцгой байдлын албанаас обектийн болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ