Улсын хэмжээний бүх автозамуудыг түр хугацаанд хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-11-13 16:16:02

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. 

Цаг уурын байгууллагаас өнөөдөр нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг мэдээлж байна. Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам тээврийн сайд, Онцгой комиссын гишүүн Д.Ганбат тушаал гарган өнөөдөр 13.00 цагаас эхлэн Улсын хэмжээний бүх автозам, замын байгууламжуудыг хөдөлгөөнийг хаалаа.

Хязгаарлалт маргааш буюу 14-ны 10.00 цаг хүртэл үргэлжлэх энэ хугацаанд хаасан замуудын цасыг яаралтай цэвэрлэх үүрэг өгчээ.Бусад замын хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ