Завхан аймаг иргэдээ баялаг бүтээгч болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-12 01:31:28

Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт аймгийн төрийн болон, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоодын 60 гаруй төлөөлөл оролцжээ. Энэ үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны бодлогын баримт бичигт тусгах санал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоодын саналыг тусгахаар хэлэлцжээ.
Хөтөлбөрийг өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр орон нутагт бодлогоо хэрэгжүүлэх эрх авсан аймгийн АН-ын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудад суурилан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулжээ. Тодруулбал аймгийн Засаг даргын 2016 -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилго нь ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, тэдний санал, санаачилгад тулгуурлан, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч иргэд бүхий, байгаль орчинд ээлтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын шинэ хөгжилд хүрэх хүний амьдрах, ажиллах, хөгжих таатай орчинг бүрдүүлсэн “Иргэндээ ээлтэй” аймгийг буй болгоно хэмээжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ