Найрал дууны анхдугаар наадам болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт суманд цэцэрлэгийн хүүхэд багачуудын Найрал дууны анхдугаар наадам 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Баруун-Урт сумын арван цэцэрлэгийн 300 хүүхэд оролцсон уг наадмыг Баруун Урт сумын 5, 9-р цэцэрлэгүүд санаачлан, аймгийн Боловсрол соёлын газартай хамтран зохион байгуулжээ.
Мэргэжлийн байгууллагын алтан тайзан дээр бяцхан хүүхдүүдэд гоо зүй уран сайхны мэдрэмж, дуулах чадварыг олгосон сайхан тэмцээн боллоо. Тэмцээнийг маш сайн зохон байгуулалттай, өрсөлдөөнтэй боллоо. Цэцэрлэгүүдийн бэлтгэл сайн хангагдсан байна. Хувцаслалт, зогсолт, гаралт, оролт бүгд маш цэгцтэй байлаа хэмээн аймгийн БСГ-ын мэргэжилтэн Г. Энхцэцэг хэллээ.
Анхдугаар наадмын тэргүүн байранд Г.Хэрлэн эрхлэгчтэй Баруун-Урт сумын 6-р цэцэрлэгийн хамт олон шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал шилжин явах цомын эзэн болсон бол дэд байранд Г.Цэцэгтуяа эрхлэгчтэй 2-р цэцэрлэгийн хамт олон, гуравдугаар байранд н.Энхсайхан эрхлэгчтэй 4-р цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарчээ.
Найрал дууны наадам нь зөвхөн уралдаан төдийхнөөр хэмжигдэх зүйл биш юм. СӨБ-ын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, дуу хөгжмийн багш нарын ур чадварыг илэрхийлдэг. Найрал дуугаар дамжуулан хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлүүлэх цаашлаад урлагаар хүүхдийг хүмүүжүүлэх ач холбогдолтой.
Т. Одончимэг