"Ном эрдэм" аян 16 дахь жилдээ үргэлжилж байна

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:57:00

Баянхонгорчуудыг уншигч ард тvмэн болгох эрхэм зорилготой “Ном-эрдэм” аян тус аймагт 16 дахь удаагаа өрнөж байна.

Аяны хугацаанд нийт ард иргэд уншсан номын тоо чанараар өрсөлддөг байна. Шилдэг уншигч, шилдэг номын санч зэрэг төрлүүдээр аварга уншигчдыг шалгаруулдаг бөгөөд зохиолч, уншигчдыг холбох олон ажил өрнөдөг аж.

“Ном эрдэм” 15 жилийн хугацаанд 450.000 гаруй номыг байнгын 36 мянган уншигч, ирцээр 195.000 уншигч уншсан байна. Мөн хугацаанд тус аяны шилдэг оролцогчдод нийт 56 сая төгрөгийн шагнал хүрчээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ