Уран бийрийн бичлэгийн сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-10 11:32:54

Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн монгол хэл, бичгийн багш нарын дунд энэ сарын 4-8-ны хооронд 5 өдрийн уран бийрийн бичлэгийн сургалт явууллаа.

Монголчууд үндэснийхээ бичгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд дунд сургуулийн 9-р ангиас эхлэн сурагчдад бийрийн бичлэгийн хичээл орохоор болсон байна. Иймээс Увс аймгийн Боловсрол соёлын газраас аймгийхаа монгол хэл, бичгийн багш нарын дунд уран бийрийн бичлэгийн сургалт явуулжээ.  

Үндэсний бичиг маань таталган, хичээнгүй, эвхмэл гээд олон төрөлтэй аж. Монгол хэл, бичгийн зарим багш нар эхлээд бийрээ барьж ч чаддаггүй байсан бол 5 өдрийн сургалтаар уран бийрийн бичлэгийн дөртэй болсон байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ