Хөл бөмбөгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-10 11:29:13

   Увс аймгийн Засаг даргын нэрэмжит “Увсын дуулиан-2016” Футзалны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд Улаангом хотноо болж өнгөрлөө.

Жилээс жилд хүрээгээ тэлж буй энэхүү тэмцээнд 46 багийн 400 гаруй хүүхдүүд оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон юм. Багийн дүнгээр Б.Бат-Очир дасгалжуулагчтай Цогцолбор 2-р сургууль тэргүүлж цомын эзэн боллоо.

Тэмцээний 11 насны ангилалд 1-р байрыг Цогцолбор 2-р сургуулийн “Голден тайгэрс” баг, 2-р байрыг Чандмань-Эрдэм ахлах сургуулийн “Чандманий хөвгүүд” баг, 3-р байрыг Ахлах 3-р сургуулийн “Ахлах 3” баг эзэллээ. Харин 12-13 насны ангилалд 1-р байрыг Цогцолбор 2-р сургуулийн “Их буучид” баг, 2-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн “Футбол кингс” баг, 3-р байрыг Увс-Эрдэм ахлах сургуулийн “Увс эрдэм” баг, 14-15 насны ангилалд 1-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн “Мөнгөн цагираг” баг, 2-р байрыг Цогцолбор 2-р сургуулийн “Цогцолбор-2” баг, 3-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн “Мадрид” баг тус тус эзэлсэн юм. Түүнчлэн, 16-17 насны ангилалд 1-р байрыг Ахлах 3-р сургуулийн “Ахлах-3” баг, 2-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн “Цогцолбор-1” баг, 3-р байрыг “Андууд” холимог баг, 16-17 насны эмэгтэйчүүдийн ангилалд 1-р байрыг Чандмань-Эрдэм ахлах сургуулийн “Викториа” баг, 2-р байрыг Увс-Эрдэм ахлах сургуулийн “Увс эрдэм” баг, 3-р байрыг Ахлах 4-р сургуулийн “Кристалл” баг тус тус эзэллээ.

Тэргүүлсэн баг, тамирчдын шагналыг аймгийн удирдлагууд болон Хөл бөмбөгийн холбооны тэргүүлэгчид гардуулан өгсөн юм.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ