Д.Трамп ялах нь Brexit-ээс ч том улстөрийн хувьсгал мөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-09 14:58:23

ЛОНДОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялах нь Их Британи улс Европын Холбооноос гарах тухай шийдвэрээс ч илүү том улстөрийн хувьсгал болно гэж Их Британийн Тусгаар тогтнолын намын дарга асан Найжел Фараж хэллээ.

Н.Фараж твиттер хуудсандаа “2016 онд улстөрийн хоёр томоохон хувьсгал болох төлөвтэй байна. Эхнийх нь их британичууд Европын Холбооноос гарах шийдвэр гаргасан /Brexit/ явдал юм. Хоёр дахь нь АНУ-ын сонгууль. Д.Трамп ялах нь Brexit-ээс илүү том үйл явдал юм” гэжээ.

Урьдчилсан байдлаар, Д.Трамп төлөөлөн сонгогчдын 264 санал аваад байгаа бол түүний өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 215 санал аваад байна.

Нийт дүнгээр ялалт байгуулахын тулд төлөөлөн сонгогчдын наад зах нь 270 саналыг авсан байх шаардлагатай.

Г.Доржханд



 

Холбоотой мэдээ