“Цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд сумдын төрийн байгууллагууд VPN сүлжээнд холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:22:33

Хөвсгөл аймагт “Цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд сумдын төрийн байгууллагууд  улсын болон аймгийн хэмжээний онлайн хурал, сургалт семинар зохион явуулах техникийн нөхцөл бүрдүүлж цаашид “Цахим Хөвсгөл” болох зорилт тавин ажиллаж байна.

2015 онд сумын орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдууд сансарын холбооны “Исатком” ХХК-ийн сүлжээгээр нийт 90.0 сая төгрөгний төсөвтэй  төхөөрөмжөөр интернэтэд холбогдож аймгийн хэмжээнд Ханх, Цэцэрлэг сумаас бусад сумд интернэтэд холбогджээ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Жи-Мобайл оператор компани манай аймгийн бүх багийг холбоожуулж, баг бүр дээр мэдээлэл холбооны нэгжийн эрхлэгч ажиллуулж байна.  Харин Скайтел оператор компани 2013 оноос хойш 16 суманд өөрийн 3G техник технологийн дэвшилтэд сүлжээгээ оруулсан бол ирэх 2016 онд үлдсэн 8 суманд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн Юнител компани аймгийн төвийн бүх сургуулиудад утасгүй интернетийн үйлчилгээг оруулсан нь  аймгийн төвийн аж ахуйн нэгж, албан байгууллагууд өөрийн ажлын дотоод сүлжээ бүхий программтай болсноор цаг хугацаа хэмнэн, ажлын бүтээмж ихсэх зэрэг олон давуу талтай ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ