Сонгуультай холбоотой мэдээллээс шалтгаалан нефтийн үнэ буурлаа

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 11:29:41

МОСКВА./TASS/. Лондонгийн ICE биржийн арилжаагаар 2017 оны 1 дүгээр сард худалдах "Брент" маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2,2 хувиар буурч, нэг баррель нь 44,59 доллар болсон байна. Энэ нь нефтийн үнэ 2016 оны 8 дугаар сарын 11-нээс хойш анх удаагаа нэг баррель нь 45 доллароос доошилсон хэрэг юм.

Нефтийн үнэ ингэж буурч байгаа нь АНУ-д болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан мэдээтэй холбоотой ажээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп 15 муж улсад ялалт байгуулаад байгаа бол Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон 9 муж улсад ялаад байна.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ