130:97-гийн харьцаагаар Д.Трамп тэргүүлж байна

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 10:41:13

НЬЮ-ЙОРК./СNN/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп Техас муж улсад ялалт байгуулсан байна.

Санал хураалтын дүнгээр тус муж улс дахь төлөөлөн сонгогчдын 38 санал Трампт ирж байгаа юм.  "Нью-Йорк таймс" сонины тооцоолсноор, одоогийн байдлаар Трамп төлөөлөн сонгогчдын 130 санал, Ардчилсан намын нэр дэвшигч Х.Клинтон төлөөлөн сонгогчдын 97 санал аваад байна.

Нийт дүнгээр ялалт байгуулахын тулд төлөөлөн сонгогчдын 270 саналыг авсан байх шаардлагатай.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ