Аравдугаар сарын 12-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-10-12 09:40:05

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

09:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газрын 701 тоотод Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн сургалт зохион байгуулна.

09:00 цагт Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Үндэсний 4 дүгээр чуулган “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд Чингис зочид буудлын хурлын танхимд болно.

11:00 цагт Био комбинат, Шувуун фабрик чиглэлд барьсан 9,06 км автозамын нээлт болно. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарьд ордны урдаас 10:00 цагт хөдөлнө. 

11:00 цагт Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Цогт тайж" эрдэм шинжилгээний хурал КУДС-д болно.

11:00 цагт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд айл гэрт буян хишиг тогтож, амар амгалан байлгах “Найдан чого” хурна.

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хороо өөрийн байранд мэдээлэл хийнэ.

11:40 цагт Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн Төрийн орон сууцны корпорацийн гадна талбайд туг мандуулах ёслолын ажиллагаа болно.

12:00 цагт НИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн татварын талаар "Тусгаар тогтнолын ордон"-ны 6 давхрын мэдээлэл хийнэ.

13:00 цагт Төсвийн хэмнэлт нэрийдлээр халдварт, сүрьеэ, сэхээн амьдруулах зэрэг хүнд тасагт ажилладаг эмч нарын цалинг хассан талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан газрын маргааныг шийдвэрлэх гарцын талаар Төрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ