Д.Ганхуягийг  “Мандах нар” одонгоор шагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-04 16:28:31

Япон Улсын Засгийн газраас Монгол-Японы Парламентын бүлгийн дарга асан Д.Ганхуягийг “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнахаар болжээ.

Түүний Япон улс, Монгол улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд  оруулсан  хувь нэмрийг  үнэлж буй хэмээн  Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нь Монгол-Японы Парламентын бүлгийн даргын албыг 2004-2010 он, 2014-2016 онд хашиж байсан. Тэрээр Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийг үүсгэн байгуулалцаж, 2004 оноос уг нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж эхэлжээ.

“Мандах нар” одонг гардуулах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Япон улсын Эзэн Хааны ордонд болох юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ