Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VI уулзалт Бээжин хотноо энэ сарын 29-нд боллоо.
Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний энэхүү уулзалт нь 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг түргэтгэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, гурван талын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахаар санал солилцов.