ХОВД: ОХУ-д болох бүжгийн тэмцээнд 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-29 13:57:49

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Одоогоор Ховд аймагт 10 гаруй бүжгийн сургалтын төв үйл ажиллагаа явуулж буй. 


Тус аймагт бүжгийн төрлөөр хичээллэдэг хүүхэд, өсвөр үеийнхний тоо жил бүр нэмэгдэж байна. Мөн улс, бүс, олон улсын тэмцээнд оролцогчдын амжилт, ур чадвар сайжирсаар байгаа юм.  


Ховд аймгийн бүжигчин хүүхдүүд ОХУ-д болох бүжгийн тэмцээнд оролцохоор замд гарлаа.


Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх МУСТА Ц.Нямдаваа багштай "Вангийн дэг" бүжгийн дугуйлан, МУСТА Д.Уламбаяр багштай "Цэгц" төв, “Цаст Алтай” цогцолбор сургуулийн "Огторгуйн одод" хамтлаг, Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн "Донж" хамтлаг гээд 30 бүжигчин хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайн нэрэмжит "Оюу катун" олон улсын бүжгийн тэмцээнд оролцохоор хөдөлсөн юм. 

Багш, гэр бүлийн гишүүд нь бүжигчин хүүхдүүдэд амжилт хүслээ. 




 

Холбоотой мэдээ