Афганистанд 30 хүн агаарын цохилтод өртөн амь үрэгджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-11-04 13:09:00

КАБУЛ. /Xinhua/. Афганистаны хойд нутагт “Талибан” хөдөлгөөний босогчид руу АНУ-ын агаарын цэргийн хүчин цохилт өгөх үеэр 30 иргэн амиа алдсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Лхагва гарагт Кундуз хотоос холгүй орших “Талибан" хөдөлгөөний түшиц газарт Афганистаны засгийн газрын цэргүүд болон АНУ-ын зэвсэгт хүчин цохилт өгөх үеэр эдгээр хүмүүс амь үрэгджээ.

Талуудын хооронд болсон ширүүн тулааны явцад Америкийн хоёр цэрэг, Афганистаны гурван цэрэг амь үрэгдсэн байна.

Афганистаны засгийн газрын цэргүүдэд Америкийн арми дэмжлэг үзүүлэн агаарын цохилтын ажиллагаа явуулсан  гэж Афганистанд байрлаж буй олон улсын цэргийн хүчний командлал мэдэгджээ.

Талибууд өнгөрсөн оны есдүгээр сард Кундуз хотыг хяналтдаа авсан юм. Хожим нь тэднийг тус хотоос хөөн гаргасан боловч зарим нь байшин барилгуудад бүгж, удаа дараа халдлага үйлдэх болсон билээ.

Босогчдыг онилсон олон улсын хүчний агаарын цохилтод энгийн номхон ард иргэд өртөн амиа алдсаар байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард “Хил хязгааргүй эмч нар” олон улсын ТББ-ын эмнэлгийн барилга руу АНУ агаараас цохилт өгсний улмаас 42 хүн амь үрэгдэж байжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ