ДОРНОД: Хавдрын 40 орчим тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-24 20:30:30

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн баг 20 гаруй хоногийн турш Дорнод аймагт ажилласан юм. Тодруулбал, 4-р сарын 25-наас 5-р сарын 14-нийг хүртэлх хугацаанд аймгийн төв болон бүх суманд хүрч ажиллаж, таван мянга гаруй иргэнд үзлэг оношилгоо хийжээ.


Хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, эрэгтэйчүүдийн урологи, бөөрний үзлэг оношилгоог хийхэд хорт хавдрын 40 орчим тохиолдлыг илрүүлсэн байна. Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдрын 18, хөхний хорт хавдрын 15, түрүү булчирхайн хорт хавдрын 7, эрэгтэйчүүдийн хагалгааны заалттай 69 тохиолдлыг оношилжээ.


Мөн энэ үеэр 3500 гаруй иргэнд “Дулаахан” лекцээ уншиж, өсвөр үеийнхэнд зориулсан “Нандин” төсөлдөө 4000 орчим сурагчийг хамруулж, БОЭТ-д хөхний хэт ягаан туяаны аппарат хүлээлгэн өгсөн байна.


Холбоотой мэдээ