Мосулыг алдахгүйн тулд чадах бүхнээ хийхийг "Лалын улс"-ын толгойлогч уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-03 15:29:54

МОСУЛ. /KAZINFORM/. Иракийн хойд нутгийн Мосул хотыг алдахгүйн тулд чадах бүхнээ хийхийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн толгойлогч уриалжээ.

Толгойлогч Абу Бакр аль-Багдади-гийн гаргасан уриалга бүхий  31 минутын дуу бичлэг лхагва гарагт интернэтэд тавигдсан байна.

Иракийн засгийн газрын цэргүүд болон Курдын хүчнийхэн Мосул хотыг чөлөөлөхийн тулд давшсаар байгаа юм. Тус хотыг хоёр жил гаруйн өмнө “Лалын улс”-ынхан булаан эзэлсэн билээ.

Иракийн цэргүүд Мосул орчмын хэд хэдэн суурин газар болон тосгоныг чөлөөлж, цэргүүдийн зарим нь мягмар гарагт тус хотод нэвтэрчээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ