Ахмад шатарчны нэрэмжит тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:28:48

"Сумын ахмад шатарчдын тэмцээн-2015" тэмцээнийг Хушаат суманд амжилттай зохион байгууллаа.

Жил бүрийн Ахмадын баярт зориулан уламжлал болгон зохион явуулдаг ахмад шатарчин Г.Очиржанцан агсны нэрэмжит "Сумын ахмад шатарчдын тэмцээн-2015"-ыг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон ахмадуудаас  сумын ахмад шатарчин, шатрын спортын дэд мастер С.Цэдэн-иш, ахмад шатарчин, шатрын спортын мастер Л.Бааст, ахмад шатарчин н.Жарантай, ахмад шатарчин Ш.Нацаг нар шагналт байруудыг эзэлсэн байна. Тэмцээнд амжилт гаргаж шагналт байранд шалгарсан шатарчдад Г.Очиржанцан агсны гэр бүл, үр, хүүхдүүд нь өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардуулжээ.

Хушаат сумын Засаг дарга болон удирдлагуудаас сумандаа шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа Г.Очиржанцан агсны гэр бүл, үр хүүхдүүдэд талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ