Канад Улстай бичил уул уурхайн аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Сандра Чоуфанитай уулзав.
Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, бичил уул, уурхайн аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, уул уурхайн бүсэд амьдарч байгаа ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Мөн ойн гал түймэр унтраах, гал түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтрах юм.