Хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ААН-үүдтэй гэрээ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-05 12:29:06

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас 2025 онд хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ААН-үүдтэй  гэрээ байгууллаа.


ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс Төв аймгийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд нийт 8.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан. Сонгон шалгаруулалтаар зээлийн цахим системд нийт 113 аж ахуйн нэгж 16,9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлснээс дэд хорооны шатанд нийт 3,7 тэрбум төгрөгийн 25 төслийг дэмжсэн. ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ААН-үүдтэй энэ сарын 2-нд гэрээ байгууллаа.

 

Холбоотой мэдээ