И.Маскийг орлох хүнийг хайж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-01 14:09:24

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /France24/. Америкийн “Tesla” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн халааг авах хүнийг олохоор удирдах албан тушаалтнуудыг ажилд зуучилдаг фирмүүдтэй сар орчмын өмнө холбоо барьсан талаар Wall Street Journal сонин лхагва гарагт энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ


Гүйцэтгэх захирлын албан тушаалыг шилжүүлэн өгөх ажил одоогоор ямар шатандаа явж байгаа нь тодорхойгүй байна. И.Маск Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг /DOGE/ удирдаж, төрийн албан хаагчдыг цомхотгох ажлыг ахалж байгаа энэ үед цахилгаан авто машин үйлдвэрлэгч компанийн борлуулалт, ашиг орлого буурч байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна.


И.Маскийн хувьд, Д.Трампын засаг захиргаанд зарцуулах цагаа эрс багасгаж, компаниуддаа илүү их цагийг зориулна гэж мэдэгдсээр иржээ. Тэрбээр өөрөө төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэдий ч дээр дурдсан үйл явдлын талаар мэдэж байсан эсэх, Tesla”-д илүү их цаг зориулна гэсэн амлалт нь түүний халааг авах хүний тухай асуудалд нөлөөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Tesla” болон И.Маск энэ талаар тодруулга авах Ройтерс агентлагийн хүсэлтэд хариу өгсөнгүй.

 


Холбоотой мэдээ