Ардчилсан намын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд хуралдуулах тов гаргалаа.
Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, 12 дугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм.
Харин энэ сарын 16-наас 12 дугаар сарын 6 хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх юм.
Н.Туяа