Монгол Улс “Азийн Үнэт цаасны форум”-ын 30 дахь чуулганыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-28 14:17:17

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Азийн үнэт цаасны форум /ASF/-ын 30 дахь ерөнхий чуулган  Улаанбаатар хотноо  есдүгээр сарын 10-13-ний өдөр болно. 


Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй үйл ажиллагаа болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь ерөнхий чуулганыг зохион байгуулах эрхийг авлаа.

Энэхүү чуулган Австрали, БНХАУ, Хонконг, Япон, БНСУ, Сингапур тэргүүтэй Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын холбоо, зохицуулагч байгууллагууд болон зах зээлийн тэргүүлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулдаг чухал уулзалт юм. Манай улсын хувьд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил болон  онцлох төслөө оролцогч талуудад танилцуулж, олон улсад таниулах түүхэн ач холбогдолтой гэж Монголын хөрөнгийн бирж онцлов. 




Холбоотой мэдээ